Language

Сургуулийн танилцуулга

АВК Япон хэлний сургалт нь Азийн Суралцагчдын Соёлын Холбооноос байгуулсан, Япон улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан болон Техникийн яамнаас нийтийн институт хэмээн хүлээн зөвшөөрсөн Япон хэлний сургууль юм. Олон жилийн турш манай сургууль тоолж барамгүй олон тооны олон улсын суралцагчид, гадаад Засгийн газрууд, дотоодын яамдууд, гадаад болон дотоодын хувийн компаниуд, мөн түүнчлэн хэд хэдэн тэтгэлэг олгодог холбоотон байгууллагуудынхаа итгэлийг хүлээн ажиллаж ирсэн.

Захирлын мэндчилгээ

公益財団法人アジア学生文化協会理事長 日本語コース校長小木曽 友

2007 оны 9 дүгээр сард Азийн Суралцагчдын Соёлын
Холбоо ашгийн бус байгууллагынхаа 50 жилийн ойг
угтан авсан. Бид байрлах байр, зөвлөгөө өгөх мөн хэрэгцээнд нь
чиглэсэн нийтлэлүүд гаргах замаар солилцооны суралцагчдаа дэмжихийг зорьж байна.

Одоогийн байдлаар манай сургуульд Их дээд сургууль эсвэл
өөр бусад боловсролын институтд суралцах зорилгоор,
мөн олон улсын Засгийн газрын хүсэлтээр элсэн суралцагчид
улам ихсэж байна. Бидний амьдарч буй цаг үед дэлхийн өнцөг
булан бүрийн хүмүүсийн хамтын ажиллагаа болон чин сэтгэлийн
харилцаа нэн чухал болжээ. АВК-д суралцаж байгаа сурагч бүр
цаашдынхаа карьерийн өсөлт өөд нэг том алхам алхаж байгаа гэдэгт бид итгэлтэй байна.

Азийн Суралцагчдын Соёлын Холбооны Тэргүүн
Япон хэлний Сургалтын Захирал, Огисо Томо

Сургуулийн онцлогууд

信頼

Итгэл

Нийтийн байгууллага хэлбэрээр байгуулагдсан цөөн Япон хэлний сургуулиудын нэг болохын хувьд бид гадаадын Засгийн газрууд, дотоодын яамдууд, түүнчлэн өөр олон байгууллагуудын итгэлийг хүлээсэн.

Баялаг өгөгдөл

Бид Япон дахь их сургууль болон зэрэг дээшлүүлэх сургалтуудад суралцаж буй гадаад оюутнууд, мөн тэдэнд олгогддог тэтгэлэгүүдийн талаар баялаг өгөгдөл цуглуулсан. Түүнээс гадна тэтгэлэг, Японы их сургуулийн элсэлтийн шалгалт болон “Хувийн санхүүжилтээр сурч буй солилцооны суралцагч нарт зориулсан Их сургуулийн элсэлтийн удирдамж” нийтлэлийн талаарх мэдээллүүдийг интернэт дээр хүн бүр унших боломжтойгоор нийтэлсэн.

国際交流の場

Эрчимжүүлсэн, бүтэн цагийн хичээл

Бүтэн цагийн эрчимжүүлсэн сургалтууд болон коллежид бэлтгэх сургалтууд нь таны Япон хэлний мэдлэг чадварыг сайжруулах зорилготой. Япон хэлний хичээлээс гадна бид их сургуульд амжилттай элсэхэд тус болохуйц Математик, Англи хэл, Физик, Хими мөн ерөнхий боловсролын хичээлүүдийн сургалттай.

Олон улсын солилцоо

Сурагч нар дэлхийн улс бүрээс ирсэн сурагч нартай тэгш эрхтэй орчинд суралцах боломжтой. Хилийн дээс алхан сургуулийн хотхоны том талбайд шинэ найзуудтай болоорой.

優秀な合格実績

Маш сайн үр дүн

Солилцооны суралцагч нарт Япон хэлний сургуулиа төгсөөд өндөр боловсрол эзэмших нь маш чухал. АВК Япон хэлний сургалт нь их сургуульд элсэх тал дээр зөвлөгөө өгөн, Японы боловсролын системийн талаар тайлбарлаж өгдөг. Түүнчлэн багш нар суралцагч тус бүрт сургууль сонголтын талаар, шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлт болон ярилцлага өгөхөд бэлдэх зэргээр тус болж дэмжлэг үзүүлдэг.

Аюулгүй байдал

Ажилтан, удирдлагууд болон багш нар сурагчийн амь насны аюулгүй байдлыг хамгаалан ажиллана.
Гэнэтийн өвчлөл эсвэл осол тохиолдвол тэр дор нь арга хэмжээ авч өгөх боломжтой.
(Ази Бүнка Кайкан, Фүжимэ дотуур байр, Яамабүки дотуур байр, мөн Комагомэ дотуур байр)

様々な催し

Шууд удирдлагатай дотуур байр

Ази Бүнка Кайкан-аас эхлээд бид Фүжимэ дотуур байр, Сомэй дотуур байр, Яамабүки дотуур байр, Сугамо дотуур байр, Комагомэ дотуур байр, мөн Сэнгокү зэрэг дотуур байрнуудтай. Дотуур байранд байх нь сурагчдыг улс улсын, өөр өөр соёлтой хүмүүстэй харилцаж нөхөрлөхөд түлхэц болдог.

Үйл ажиллагаанууд

Том хүрээг хамарсан үйл ажиллагаанууд зохиогддог. Үүнд: бүсийн фестивалууд, Японы их сургуулийн оюутнуудтай хамтарсан соёлын үйл ажиллагаа, ширээний теннисний тэмцээн, караоке, сурагч нар үндэснийхээ хоолыг сурталчлах хаврын фестивал зэрэг багтдаг.

Тэтгэлэг

Их сургууль эсвэл мэргэжлийн сургуульд орох хүсэлтэй сурагчдад санал болгох олон тооны тэтгэлгүүд байдаг.
Суралцагч бүр АВК Япон хэлний сургалт цаашдын карьерийн өсөлтөд нь томоохон алхам болно гэдэгт итгэлтэй байж болно.
Тэтгэлгийн нэр Хэмжээ Хугацаа Хамрах хүрээ
Такаяама Олон улсын боловсролын сангийн тэтгэлэг 50,000 иен/сард 1 жил Их сургууль эсвэл дээд боловсрол эзэмшихээр үргэлжлүүлэн суралцах суралцагч нар
Гакүшү Шорэйхи тэтгэлэг 48,000 иен/сард 1 жил Их сургууль эсвэл дээд боловсрол эзэмших хүсэлтэй (Бэлт. Сургалт 2)
Их сургуулийн бэлтгэл сургалтад хамрагдсан суралцагч нар
Гакүшү Шорэйхи тэтгэлэг 30,000 иен/сард 1 жил Их сургууль эсвэл дээд боловсрол эзэмших хүсэлтэй (Бэлт. Сургалт 1)
Их сургуулийн бэлтгэл сургалтад хамрагдсан суралцагч нар
Гакүшү Шорэйхи тэтгэлэг (Төлбөрийн захиалгын систем) 48,000 иен/сард Их сургуулийн элсэлтээс 1 жилийн дараа Их сургуульд бакалаврын түвшинд элсэгч нар
Кёорицү Майнтайнэнс ХХК Тэтгэлгийн сангийн тэтгэлэг 60,000 иен/сард 1 жил Азийн улсаас хувийн зардлаар суралцаж буй солилцооны суралцгач
Мабүчи Кокүсай Икүэй Зайдан тэтгэлэг Нийт 300,000 иен 100,000 иен/сард. 4 жил Кантогийн бүс нутгийн их сургуульд 4 жилийн хугацаанд зэрэг авах суралцагч нар
*Scrolll horizontally