Language

Холбооны Танилцуулга

Азийн Суралцагчдын Соёлын Холбооны гол зорилго нь Японы залуу үе Ази хоёрын хооронд энх тайван, найрамдал, нэгдэл болон соёлын солилцоо, эдийн засгийн үнэ цэнийг холбон нэмэгдүүлж, түүнд хувь нэмрээ оруулах явдал юм.

Танилцуулга

Азийн Суралцагчдын Соёлын Холбоо (ASCA) нь нийгмийн хөгжил, мэдлэг болон чадварыг дээшлүүлэх, мөн түүнчлэн арьсны өнгө болон иргэншлийг даван гарах хүн төрөлхтний нэгдлийг сурагч болон гадаад улсаас ирсэн бэлтгэгдэгч нараар төлөөлүүлэн бие даасан амьдралын хэв маягийг бий болгохын төлөө, түүнд хувь нэмрээ оруулах зорилгын дор үүсгэн байгуулагдсан.
Түүхэнд бүх цаг үед, аливаа улсад тохиолдсон үйл явдлын хамгийн том хөдөлгөгч хүч бол залуу нас байсаар ирсэн. Бид үүнийг Азийн улсуудад ялангуяа их хамаатай гэж үздэг.
Дэлхийн 2-р дайнаас 10 жилийн дараа Япон улс НҮБ-д элсэх эрхээ авч олон улсын нийгэмлэгийн бахархалтай нэгэн гишүүн болсон. Азийн нэгэн хүчирхэг улсынхаа хувьд Азийн бусад улсуудтай хамт хөгжих ёстой болох нь хүмүүсийн нүдэнд нэгэнт ил болсон. Азийн ирээдүй болсон залуусын ойлголтыг гүнзгийрүүлж найз нөхөр болон үерхэх нь Японы хөгжилд зайлшгүй чухал юм.
Одоогоор 4000 гаруй залуус Азийн улсуудаас манай улсад ирж суралцаж байна. Мөн бусад орнуудын манай улсыг сонирхон судлах байдал сүүлийн жилүүдэд өссөөр байгаа. Үүнийг авч үзээд олон нийтийн сан Азийн Суралцагчдын Соёлын Холбоо нь өөрийн зорилго болон зөндөө хөтлөгдөн үүсгэн байгуулагдсан. Манай соёлын холбоо нэг дүгээрт Азийн улсууд болон Японоос ирж суралцаж буй сурагчдын дунд байх сургалт ба нийгэмлэгийг хамтатгадаг дотуур байрыг удирдан зохион байгуулах, хоёр дугаарт академийн хамтарсан үйл ажиллагаа болон соёлын солилцоонд нэн чухал төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.



Эдгээр үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхэд баримталдаг манай гол үнэ цэнүүд нь:

Хүмүүсийн эв нэгдэл

Бусад шашин, үзэл суртал, соёл, нийгмийн бүтцүүдийг амьдарч буй нийгэмлэгээрээ дамжуулан ойлгон хүлээн авч, хүмүүс хоорондын эв нэгдлийг эрхэмлэн дээдэлдэг.

Харилцан ашигтай хамтын ажиллагаа

Харилцан ашигтай академийн ирээдүйн суурийг шинжлэх ухаан, технологи, соёл, эдийн засгаар дамжуулан тавина.

Товчхондоо манай нийгэмлэг Ази сурагчид болон манай улсын залуус нөхөрлөж дотуур байранд байрлан амьдрахдаа харилцан мэдлэгээ бататгах боломжтой газар юм. Тус төв нь бүх соёлд зориулсан үйл ажиллагаануудыг төлөвлөн зохион байгуулдаг. Үүнийг харж үзвэл хүмүүнлэг байдал бол зайлшгүй байх ёстой шаардлага бөгөөд манай гол зорилго суралцагчиддаа хэл сурахад нь дэмжиж харилцан амьдралын хэв маягаа ойлгож, хичээнгүйлэн сурч түүнчлэн төгссөнийхөө дараа бусад боловсролын байгууллагатай холбоо тогтоохыг хичээдэг. Бид илүү олон улстай нөхөрсөг харьцаа үүсгэж Азиас гадна өөр тивийн улсуудаас сурагч хүлээж авах цаг удахгүй гэж найдаж байна.

Азийн Суралцагчдын Соёлын Холбоо нь манай улс Азийн бусад улсуудтай хамтран ажиллана гэдэгт найддагаас гадна дэлхийн эв нэгдэлд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна гэдэгт итгэдэг. Ямартаа ч тус байгууллага дотооддоо болон олон улсад хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг ба та бүхний тус дэмжлэг биднийг зорилгоо биелүүлэхэд асар их түлхэж болно гэдгийг сануулмаар байна.

-1957 (Шова 32) эх-

Холбооны цаг хугацааны товчоон

Азийн Суралцагчдын Соёлын Холбоо нь 1957 онд соёлын солилцоог дэмжих олон нийтийн сан болж байгуулагдсан ба Ази Бүнка Кайкан дотуур байрнуудыг ажиллуулснаар Ази болон Японы залуусын хоорондох соёлын солилцоо, мөн нөхөрлөлийг улам бататгасан.
1957- Азийн Суралцагчдын Соёлын Холбоо Японы Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан Техникийн яамны зөвшөөрлөөр олон нийтийн институт болж байгуулагдсан.
1958- “Азийн найзууд” сэтгүүлийн анхны дугаар гарсан.
1959- Эдийн засаг, Худалдаа аж үйлдвэрийн яамны хүсэлтээр Гадаад дахь Техникийн Тэтгэлэгийн Холбоо (AOTS) байгуулагдсан..
1960- Ази Бүнка Кайкан (ABK) Бүнкёо тойрогт баригдаж дууссан.
1972- Япон-Тайланд Эдийн засгийн Хамтарсан Нийгэмлэг байгуулагдсан.
1973- Бангкокд АВК хөндлөнгийн байгууллага Технологи Дэмжих Холбооны (TPA) дүү байгууллага болж байгуулагдсан..
1975- Олон улсын биржийн сангаас хүндэтгэлийн шагнал хүртсэн.
1979- БНХАУ-н Элчин Сайдын хүсэлтээр Хятадын засгийн газрын тэтгэлэгт суралцагч нарт зориулсан анхны дотуур байр байгуулагдсан.
1983- АВК Япон хэлний сургалт байгуулагдсан.
1996- АВК Япон хэлний сургалт Тайланд улсын Засгийн газрын тэтгэлэлт сурагч нарыг хүлээж авч эхэлсэн.
1999- Япон улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан болон Техникийн яамнаас нийтийн институт хэмээн хүлээн зөвшөөрсөн.
2007- Бангкокт Тайланд-Ничи Технологийн институт (TNI) Технологи Дэмжих Холбооны дүү байгууллага болж байгуулагдсан. Азийн Суралцагчдын Соёлын Холбоо үүссэний 50 жилийн ой тохиосон.
2009- Мэйжи Их сургууль болон Япон улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан болон Техникийн яамтай “Глобал 30” төсөл дээр хамтарсан. .
2011- АВК Корпораци байгуулахын тулд сан босгох кампанит үйл ажиллагаа хийсэн.
2012- Чүо Их сургуулийн Сурагч солилцооны хөтөлбөртэй хамтарч Япон улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан болон Техникийн яамны “Ази кампус” төслийг дэмжин Япон хэлний боловсролын дэмжлэг үзүүлсэн.
2013- АВК Коллеж Япон хэлний сургууль Токиод баригдах эрх авсан.
2014- Дүү сургууль болох АВК Коллеж Япон хэлний сургууль нээлтээ хийсэн. Нэрээ зийн Суралцагчдын Соёлын Холбоо болгож өөрчилсөн.

Бүтэц зохион байгуулалт

Азийн Суралцагчдын Соёлын Холбоо нь нэгдмэл байдал, технологи, эдийн засаг, соёлын солилцоог дэмжин Япон болон Азийн залуус амьдарч буй нийгмээрээ дамжуулан дэлхийн энх тайванд хувь нэмрээ оуруулах зорилготой.
Organization chart
*Scrolll horizontally

Байгууллагын тухай

Азийн Суралцагчдын Соёлын Холбоо нь 1957 онд байгуулагдсан ашгийн бус хувийн байгууллага юм. Бид суралцагчдынхаа хичээл, амьдрах орчин, боловсрол, соёл зэргийг дэмжихийн тулд тууштай ажилладаг.

ABK (inc) Азийн Суралцагчдын Соёлын Холбоо

Япон хэлний боловсролын хөтөлбөр

  • ABK Япон хэлний сургалт (Их сургуулийн бэлтгэл сургалт, Япон хэлний бэлтгэл)

Сурагчдын дотуур байр

  • Ази Бүнка Кайкан
  • Яамабүкт Дотуур байр
  • Фүжимэ Дотуур байр
  • Сүгамо Дотуур байр
  • Комагомэ Дотуур байр
  • Шинсэйгакү Дотуур байр
  • Сомэй Дотуур байр

Олон нийттэй харьцах үйл ажиллагаа

  • Сар бүрийн “Ази но Томо” хэвлэл болон нийтлэл

Сурагчдаа дэмжих үйлчилгээ (Азийн Боловсролын Солилцооны Тэнхим)

  • Япон хэлийг гадаадад сурах мэдээллийн судалгаа болон дэмжлэг
  • Боловсролын солилцооны судалгааны багийн үйлчилгээ
  • Солилцооны сурагч нар иргэдтэй харьцахад туслах

Семинарууд

  • Азийн хэлний сургалтууд
  • Технологи Дэмжих Холбооны (TPA) хамтрагч сургуулиудаас хэл судлалын оюутнууд ирүүлэх

Холбоотой байгууллагууд болон хамтрагч аж ахуйн нэгжүүд

  • Ази Бүнка Кайкан Төгсөгчдийн Холбоо
  • Япон-Тайланд Эдийн засгийн Хамтарсан Нийгэмлэг
  • Технологи Дэмжих Холбоо (TPA)
  • Тайланд-Ничи Технологийн Институт (TNI)
  • Вьетнамын Хүүхдийн Сан
  • Донг Ду Япон хэлний Сургууль

Нийтлэл

50 жилийн өгөгдөл болон туршлага дээр суурилан Азийн Суралцагчдын Соёлын Холбоо ихээхэн хэмжээний мэдээлэл болон уран зохиолыг интернэтэд байршуулсан.
Publications Publications Publications Publications Publications