Language
Asian Students Cultural Association (ABK) Japanese Course

1957 онд ашгийн бус сан болж байгуулагдсанаасаа
хойш гадаад солилцооны суралцагч нарыгаа дэмжиж ирсэн.
Япон хэлний сургалтын удирдамжинд 30 жилийн турш амжилт гаргасан.

Asian Students Cultural Association (ABK) Japanese Course

Өглөөнөөс орой хүртэл EJU-н эрчимжүүлсэн сургалт

Asian Students Cultural Association (ABK) Japanese Course

Бүрэн тохьжилттой дотуур байр,
мөн ажиллагсдын халуун дулаан тус дэм.

Азийн Суралцагчдын Соёлын Холбоо Япон хэлний Сургалт
Онцлогууд

Уламжлал

伝統

1957 онд Боловролын яам Азийн Суралцагчдын Соёлын Холбоог үүсгэн байгуулсан.

Цаашдын сурах үйл явц

進学

EJU болон цаашид сурах сургуулийн тань элсэлтэд бүрэн чиглүүлж өгнө.
 

Аюулгүй байдал

安心・安全

Сурагчдын дотуур байранд байрлаж болно мөн олон улсын сурагчдад зөвлөгөө өгнө.

Сургалт
Сургалт

Эрчимжүүлсэн Япон Хэлний Сургалт

Азийн Суралцагчдын Соёлын Холбоо Япон хэлний Сургалтад та өглөөнөөс орой хүртэл хичээллэж болно.
Бүтэн өдрийн сургалтад Япон хэлний хичээл 09:10-аас 14:25 хүртэл, харин суурь хичээлүүд (Англи хэл, Математик, Ерөнхий хичээлүүд, Физик болон Хими) 14:35-аас 16:15 хүртэл орно.

Өмнөх жилүүдийн EJU материалууд, их сургууль бүрийн өмнө жилийн элсэлтийн шалгалтын материалууд мөн ахлах ангийнхны шалгалтын дата болон дүнд шинжилгээ хийснээр манай туршлагатай багш нар таны цаашид сурах сургуулийн элсэлтэд бүрэн зөвлөгөө өгнө.
Малайз зэрэг 11 жилийн боловсрол эзэмшсэн (5-р маягт) сурагч нар их сургууль, мэргэжлийн сургуулиудад элсэх шаардлагыг хангасан ч их сургуульд бэлтгэх сургалтад (Бэлт.Сургалт 2) сууж болно.

Сургуулийн хотхон
Сургуулийн хотхон

Бүнкёо: Түүх болон соёлоор баялаг тойрог.

Бүнкёо нь Токиогийн 23 тойргийн төвд байрладаг ба түүх болон соёлоор нэн баялаг тойрог. Манай сургууль 1957 оноос энд гадаад суралцагч нартайгаа хамт байж ирсэн.
АВК Япон хэлний Сургалтын турш бид бүс нутгийн фестивалууд болон ахлах сургуулийн 10,11-р ангийнхантай солилцооны хөтөлбөрт оролцдог. Түүнчлэн, олон улсын суралцагч нар зөвхөн сурахаас гадна өөрсдийнхөөрөө чөлөөтэй байж болохуйц ширээний теннисний тэмцээн, караоке тэмцээн, мөн намрын фестивалын үеэр өөрөө хоол бэлдэж ирэх гэх мэт нэмэлт үйл ажиллагаанууд зохиодог.

Instagram
@abk.nihongo.official