Language

Сургуулийн хотхон

Бүнкёо: Түүх болон соёлоор баялаг тойрог.

Бүнкёо нь Токиогийн 23 тойргийн төвд байрладаг ба түүх болон соёлоор нэн баялаг тойрог.
Манай сургууль 1957 оноос энд гадаад суралцагч нартайгаа хамт байж ирсэн.

Жил бүр зохиогддог арга хэмжээ

АВК Япон хэлний сургалт нь их сургуулийн элсэлт болон TOEFL шалгалтын бэлтгэлд заавар зөвлөгөө өгдөг.
Түүнчлэн, улсын фестивалууд, Японы их сургуулийн оюутнуудтай хамтрах, сургуулийн аялал гэх мэт олон тооны арга хэмжээ зохиодог.
10-р сард элсэгч нар
Enrollment ceremony

10-р сар

- 10-р сарын элсэлтийн үйл ажиллагаа болон элсэлтийн чиглэл
- Япон хэлний хичээл эхлэх, АВК намрын баяр

11-р сар

- Сургуулийн аялал болон эрүүл мэндийн үзлэг

12-р сар

- Өвлийн баярууд, шинэ жилийн үдэшлэг, мочи хийх

3-р сар

- Хаврын баяр
4-р сард элсэгч нар

4-р сар

- 4-р сарын элсэлтийн үйл ажиллагаа болон элсэлтийн чиглэл
- Япон хэлний хичээл эхлэх

5-р сар

- Эрүүл мэндийн үзлэг

5-р сар

- Суурь сургалт эхлэх

6-р сар

- TOEFL-н танилцуулга
- Япон улсын их сургуульд суралцах эрх олгох шалгалт
- Их сургуульд элсэх тухай семинар

7-р сар

- Япон хэлний түвшин тогтоох шалгалт
- Сургуулийн аялал

8-р сар

- Зуны амралт
- Айлд байрлах
- ABK Япон хэлний түвшин тогтоох шалгалт
- Суурь хичээлийн шалгалтууд

9-р сар

- Хувийн их сургуульд элсэх хүсэлт гаргах
- Санал болгосноос сонгох

10-р сар

- ABK намрын баяр

11-р сар

- Япон улсын их сургуульд суралцах эрх олгох шалгалт

12-р сар

- Япон хэлний түвшин тогтоох шалгалт
- Үндэсний их сургуульд элсэх хүсэлт гаргах
- Өвлийн амралт
- Шинэ жилийн үдэшлэг
- Мочи хийх

1-р сар

- Суурь хичээлүүд хаагдах

2-р сар

- Шалгалтууд
- Япон хэлний хичээл хаагдах

3-р сар

- Төгсөлийн баяр

Суралцагчдын сэтгэгдэл

Арга хэмжээний тухай (Намрын баяр)

- Тайвань (Эмэгтэй)

Намрын баяр дээр би найзуудынхаа тусламжтайгаар 100-с ч их бөмбөлөгтэй цай тараасан. Үнэхээр зав чөлөөгүй, хэцүү байсан ч өөр улсын өөр соёлтой найзуудтайгаа нэг зорилгын төлөө ажиллахад үнэхээр их зүйлийг бүтээсэн мэт гайхалтай мэдрэмж авсан. Хичээлийн танхимаас өөр газар өөр зүйл хийснээр бидний нөхөрлөл улам бэхжсэн.

Их сургуульд элсэх зөвлөгөөний тухай

- Тайвань (Эрэгтэй)

ABK их сургуулийн бүх баримт бичгийг бэлдчихсэн байдаг, тиймээс хүссэн үедээ сонирхож буй сургуулийнхаа мэдээллийг харах боломжтой. Мөн багш нар нь их сургуультай холбогдолтой зүйлс дээр суралцагч бүрийг бүрэн дүүрэн дэмжиж тусладаг. Миний багш шалгалтуудын тухай арвин их мэдлэг туршлагатай хүн байсан учраас надад үнэт зөвлөгөө их өгсөн.

Хичээлийн тухай

- Солонгос (Эмэгтэй)

АВК Япон хэлний сургалтын бусад сургалтаас ялгарах гол онцлог нь бүтэн цагийн гэдэг тодотгол нь гэж бодож байна. Япон хэлний хичээл 9:00-с 14:25 хүртэл бөгөөд суурь хичээлүүд 14:35-с 16:15 хүртэл болохоор би эрчимтэй сурч чадсан. Би нэг найзаасаа хичээл нь эрт дуусаад үлдсэн цагтаа цагийн ажил хийдэг тухай нь сонссон, гэхдээ үүний нэг гэм нь хичээл нь хаягдчих эрсдэлтэй. Их сургуульд элсэхэд бэлдэх хугацаа маш бага байдаг. Тиймээс хичээлдээ бүрэн төвлөрөх боломжтой байсан нь надад их таалагдсан.

Сурагч байх болон хичээлүүдийн тухай

- Малайз (Эрэгтэй)

Намайг дөнгөж бүртгүүлээд Японы тухай юу ч мэдэхгүй байхад багш маань “Японд байх ямархуу байна?” гээд “Хэцүү зүйл байна уу?” гэж асуусан. Надад санаа зовж, анхаарал тавьж байсан учраас ямар нэгэн асуудал үүсэхэд тэр дор нь зөвлөлддөг байсан. Хичээлийн тухайд бол гэрийн даалгавар ихтэй, хичээл болон шалгалт нь хүнд байсан ч төгссөнийхөө дараа Япон хэл маань маш их сайжирсныг мэдсэн. Би АВК-д сурсандаа маш баяртай байна.